Бие угаагч бээлий

9,500₮

Сисал гэж юу вэ?

Агавэ хэмээх ургамлаас гаралтай сисал хэмээх энэхүү төрөл зүйлийн ургамал нь

Мексикээс гаралтай ба Бразил, Африкт мөн ургадаг. Сисалын мяндсан утас нь бат бөх,

удаан эдэлгээтэй байдаг тул тэдгээрийг төрөл бүрийн хэрэглээнд хэрэглэдэг. Ихэвчлэн татлага хийх олс, хивс, дэвсгэр, нэхмэл эдлэл хийхэд ашигладаг. Мөн цаас

үйлдвэрлэхэд, хуванцар бүтээгдэхүүн, био түлшний түүхий эд болгон ашигладаг.

Сисал нь ургахад хамгийн бага ус, бордоо зэргийг шаарддаг байгальд ээлтэй ургамал

юм.


Сисалын мяндсан утсаар хийсэн бие угаагчны давуу тал?

Гуужуулагч: Сисал мяндсан утас нь бүдүүн ширхэгтэй, байгалийн гаралтай гуужуулагч тул үхэжсэн арьсны эсийг цэвэрлэж, цусны эргэлт сайжруулна. Энэхүү бие угаагч бээлийг ашигласнаар таны арьс илүү толигор, гэрэлтсэн болно.

Байгальд ээлтэй: Сисал нь биологийн задралд ордог материал бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө ухамсарладаг хүмүүcт байгальд ээлтэй сонголт болдог.

Удаан эдэлгээтэй: Сисал мяндсан утас нь бат бөх, удаан эдэлгээтэй байдаг тул олон удаа ашиглах, угаахад тэсвэртэй.

Бактерийн эсрэг үйлчилгээ: Сисал мяндас нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул бие угаагч бээлий дээр бактери, хөгц үүсэхээс сэргийлдэг.

Олон талын хэрэглэээ: Сисал мяндсан утсан бээлийгээр биеэ угааж арьсаа гуужуулах,

нүүрний будаг арилгах, гэрийн эргэн тойрон дахь гадаргууг угааж цэвэрлэх гэх мэт

олон төрлийн зориулалтаар ашиглаж болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл