Монголоос гаралтай түүхий эдийн танилцуулга үргэлжилж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай гайхалтай түүхий эдийн нэг бол зөгийн бал, лав юм.
Бид бүтээгдэхүүндээ олон цэцэгсээс гарган авсан цэвэр бал, лавыг саван, тэжээлийн тос хийхдээ ашиглаж байна. Дотоодын үйлдвэрлэгч нар дотоодоосоо түүхий эдээ авч ашиглан үйлдвэрлэлийн гинжин хэлхээг үүсгэн бие биенээ дэмжиж ажиллах нь бахархалтай үйл хэрэг шүү дээ.
Зөгийн бал, лаванд маш олон төрлийн витамин хүнд хэрэгцээтэй амин хүчлүүд ихээр агуулагддаг ба энэхүү түүхий эд нь бактери болон үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй тул гоо сайхны бүтээгдэхүүнд орсоноор таны арьсанд хэрэгтэй чухал тэжээлүүдийг өгч чаддаг хамгийн гайхалтай түүхий эд юм.