Шинэ бүтээгдэхүүн гуа-ша худалдаанд гарлаа!

2023-06-08 07:26
Шинэ бүтээгдэхүүн гуа-ша худалдаанд гарлаа!

Гуа ша гэж юу вэ?

Гуа ша бол цусны эргэлтийг нэмэгдүүлж, тунгалгийн булчирхайн урсгалыг сайжруулахад ашигладаг эртний Хятадын уламжлалт анагаах ухааны иллэгний арга юм.

Толгой, хуйхны гуа ша нь бие болон нүүрнийхээс ялгаатай нь чулуугаар сийлсэн жижиг сам хэлбэртэй ба байгалийн хаш чулуугаар хийсэн тул чулууны бүтцээс шалтгаалан сам бүрийн өнгө хээ өвөрмөц байдаг.

Хуйхны гуа ша иллэг тогтмол хийснээр хуйхны эрүүл мэнд сайжирч, үсний ургалт нэмэгдэнэ.

Хэрэглэх заавар:

Үсээ угаахын өмнө гуа ша иллэг толгойдоо хийх ба үсний тэжээлийн тос түрхсэний дараа хийвэл илүү үр дүнтэй бөгөөд хуйх эрүүл, гялалзсан үстэй болно. Ялангуяа оройн цагаар унтахаас өмнө хуйхны гуа ша иллэг хийвэл тайвширч, бат бөх унтахад тусална.

1. Үсээ голоор нь хагалж гуа ша чулуугаар бага зэргийн даралттай, гэхдээ хэт чанга биш самнах маягаар иллэг хийнэ.

2. Толгойн урд цэгээс хойш хүзүү хүртэл буулгах замаар гуа шагаа хагас налуу барьж хэрэглэнэ.

3. Чихний ойролцоо хүзүүнээс доош мөр чиглэлд самнана. Хүзүү мөрний булчинг суллахдаа гуа ша-ны U хэлбэртэй хэсгийг ашиглавал илүү тухтай байх болно.

4. Хуйхандаа бүхэлд нь иллэг хийсний дараа үс, хуйхаа угааж, илүүдэл тос зэргээ цэвэрлэнэ.

5. Хуйхны эрүүл мэндээ сайжруулахын тулд долоо хоногт 2 удаа эсвэл шаардлагатай бол давтан хийж болно.

Гуа шаны үр дүнг мэдрэхэд хугацаа шаарддаг тул тэвчээртэйгээр тогтмол хийх нь танд илүү ач тустай гэдгийг санаарай.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл