Гуа ша иллэг бидэнд яагаад хэрэгтэй вэ?

2023-06-08 07:42
Гуа ша иллэг бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Гуа ша ашиглан толгой, хуйх, хүзүү, нүүр зэрэгтээ иллэг хийх нь өөрийгөө арчлан стрессээ тайлах цаг юм. Энэхүү иллэгийг тогтмол, зөв хийснээр маш олон ач тусыг мэдрэх болно.

Цусны эргэлт сайжиран лимфийн урсац идэвхиждэг тул арьс гэрэлтсэн, жигд өнгөтэй болдог. Хуйхны эрүүл мэнд сайжирч, үсний ургалт нэмэгдэнэ. Хаван багасна. Толгой болон нүүрний чангарсан булчинг суллаж, нарийн үрчлээс багасахад тусалдаг. Үсний тос түрхсэний дараа, мөн нүүрний тос түрхсэний дараа гуа ша иллэг хийвэл бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулна.

5-15 минуын туршид гуа ша иллэг хийнгээ бясалгах боломжтой тул энэхүү цагийг заавал өөртөө зарцуулаарай.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл