Яагаад хатуу хэлбэртэй үсний ангижруулагч хэрэглэх хэрэгтэй вэ?

2023-06-08 07:50
Яагаад хатуу хэлбэртэй үсний ангижруулагч хэрэглэх хэрэгтэй вэ?

Үсний ангижруулагч хэрэглэх нь үсээ гоё янзлан арчлах, тогтвортой байлгах хамгийн үр дүнтэй арга хайж байгаа хэн бүхэнд хэрэгтэй бүтээгдэхүүн юм.

Хатуу ангижруулагч сонгох олон талын ач холбогдлоос дурдвал:

1. Байгалийн гаралтай орц найрлагаар хийсэн тул үсэнд тэжээл өгч, чийгшүүлнэ, зөөлөн гялалзсан эрүүл болгоно.

2. Хэрэглэхэд хялбар: Хатуу ангижруулагчаа норгон үсэндээ түрхэн жигд гулгуулахад л хангалттай. Шингэн ангижруулагч шиг хэрэглэх явцад асгарч гоожин хорогдол гарахгүй тул маш удаан хэрэглэгдэж хэмнэлт хийдэг.

3. Бүх үсэнд тохирно: Хатуу үсний ангижруулагчийг буржгар, шулуун, будсан үс зэрэг бүх төрлийн үсэнд хэрэглэж болно.

4. Аялалд тохиромжтой: Хатуу ангижруулагчийг уут, сав юунд ч хийгээд авч явахад хялбар бөгөөд онгоцоор аялахдаа гар цүнхэндээ авч явах боломжтой.

5. Байгальд ээлтэй: Хатуу үсний ангижруулагч нь ихэвчлэн хамгийн бага буюу хаягдалгүй савлагаатай байдаг бөгөөд уламжлалт шингэн ангижруулагчаас илүү удаан эдэлгээтэй байдаг тул илүү тогтвортой сонголт болдог.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл