Биеийн хуурай сойз гэж юу вэ?
Хуурай брашинг гэдэг нь цэвэр байгалийн гаралтай үстэй сойз ашиглан арьсны үхэжсэн эд эсийг гуужуулах нэг төрлийн пилинг хийхийг хэлдэг. Хуурай брашингийг тогтмол хийснээр цусны эд эсийг сэргээн хаван, целлюлит үүсэхээс сэргийлж, дархлаагаа дэмжих боломжтой юм. Гоо сайхны экспертүүд хуурай брашинг нь эрүүл толигор арьсны нууц гэдэгтэй дуу нэгтэйгээр санал нийлж, тогтмол хийхийг зөвлөсөөр байна.
Хуурай брашинг хийхийн давуу тал:
• Үхэжсэн арьсыг гуужуулж, бие арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулна.
• Тунгалгийн булчирхайд хуримтлагдсан хортой бодисуудыг устган булчингийн үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжинэ.
• Хуурай брашинг тогтмол хийх нь цусны эргэлтийг сайжруулан, арьсны өнгийг сэргээдэг. Хуурай сойзны хамгийн зөөлөн хувилбар нь ч мөн ийм үйлчилгээг үзүүлдэг учир эмзэг арьстай хүмүүс хийхэд ч тохиромжтой.
•Хуурай брашинг хийх үйл явц нь арьсны өөхөн давхаргыг жигд байлгахад эерэг нөлөө үзүүлж целлюлитийг багасгана.
•Цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг өгдөг учир өглөөд хуурай брашинг хийх нь тухайн өдрийг сэргэлэн цовоо, эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална.
Хуурай брашингийг хэрхэн хийх вэ:
Зарим хүмүүс хуурай брашинг хийх үедээ биеийн охь тос хэрэглэхийг илүүд үздэг бол зарим нь дан хуурай сойзыг ашигладаг. Охь тостой брашинг хийх бол өмнө нь шүршүүрт орох хэрэгтэй бол дан брашингийг шүршүүрт орсны дараа хийн, биеийн тос түрхэх хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Дээр дурдсанчлан биед эрч хүч өгдөг тул өглөөд хуурай брашинг хийх нь хамгийн тохиромжтой.
Хуурай сойзыг хөлөөс эхлэн дээш чиглэлтэй, тойрог хэлбэрээр хийх ба чанга дарахгүйгээр зөөлөн хийх нь чухал юм. Биеийн арьсыг гуужуулах үед арьс шалбарч, гэмтэх ёсгүй бөгөөд суга, хүзүү зэрэг эмзэг хэсгийг гуужуулахдаа илүү болгоомжлоорой. Хуурай брашинг хийх үйл явц ойролцоогоор 3-5 минут үргэлжлэх ба долоо хоногт 2-3 удаа хийх нь тохиромжтой.
Хуурай сойз цэвэрлэх заавар:
Сойзны үстэй хэсгийг саванд халуун эс хийж ½ аяга сода, ½ аяга цагаан цуу хамтад нь хийж 20 минут байлгана. Сойзонд байгаа бохирдлыг арилгахын тулд сойзоо усандаа эргүүлэх маягаар хутгана. Үүний дараагаар цэвэр усаар сойзоо сайн зайлж хатаана. Мөн 7 хоногт 1 удаа савантай усаар сайтар угааж болно.